Я.Содбаатар: Иргэд, аж ахуйн нэгжид хэрхэн дэмжлэг үзүүлэх асуудлыг лхагва гарагийн хуралдаанаар хэлэлцэнэ


2020-11-15 16:33:25

УОК болон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар 2 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Дотоодод коронавирусийн халдвар тархалт, цар хүрээны хязгаарыг эрчимжүүлэх, хүрээг хумих, богино хугацаанд хумиж таслан зогсоох, хүн амын эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хамгаалах, эрсдлийг бууруулах, мөн эрдэмтдийн зөвлөмж, олно улсын байгууллагын зөвлөмжийг үнэдслэж бүх нийтийн бэлэн зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор сунгах шийдвэр гаргалаа. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдаас тодорхой чиглэлийг анхаарч ажиллах үүрэг өгсөн.

Ялангуяа цар тахлын танадалт судалгааг эрчимжүүлэх, голомтын хүрээг хязгаарлах, богино хугацаанд хумиж таслан зогсоохыг холбогдох байгууллагуудад үүрэгдсэн. Голомтын бүс, обьектүүдийг иж бүрэн ариутгал халдавргүүжүүлэлийн ажлыг зохион байгуулах, түүнд тавьж байгаа хяналтыг чангатгах чиглэлээр мөн үүрэг өгсөн

Мөн улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх, тэр дундаа дотуур байранд байгаа сурагч, оюутан, эмзэг бүлгийн иргэдийг хүнсээр хангах, эм эмнэлгийн хэрэгслийн хангамжийг тогвортой байлгах. Мөн гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг өгсөн. \

Түүнчлэн түлш, эрчим хүч, дулаан хангамж, газрын тосны бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийг мөн хангах үүрэг өгсөн.

Сангийн сайд, Монголбанкны удирдлагуудад төрийн санхүү төсөв болон иргэд, аж ахуйн нэгжид хэрхэн дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж, Засгийн газрын ээлжит хуралдаанаар оруулахыг үүрэгдсэн" гэлээ.

Мөн тэрбээр цар тахал дэлхийн 2018 улс бүс нутагт тархаад байна. Цар тахлын хүрээг хумих хамгийн шалгарсан арга нь одоогоор хатуу хөл хорио тогтоох. Ингэснээр вирусийн тархалтын хүрээг хумих, хавьтлуудыг барьж авч, шинжилгээнд хамруулна. Улмаар эрсдлийг бууруулах боломжтой хэмээлээ.

Өчигдөр 2 тохиолдол бүртгэгдсэн. ДЭМБ-ын зөвлөмжөөр өвчний тархалтын нууц хугацаа нь 14 хоног. Иймээс энэ хугацааг гүйцээж байж хөл хориог тавина. Хөл хориог сулруулсанаас үүдэн вирус эрчимтэй тархаж өдгөө цар тахлын хэмжээнд хүрснийг ч тэрбээр онцолсон. Иймээс эдийн засгийн амьдрал амаргүй байгаа ч 14 хоног хөл хориг сунгахаас өөр аргагүй гэлээ.