Хүүхдийн 100.000 төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлж дуусчээ


2020-11-17 14:44:02

Цар тахлын үед иргэдийн амьжиргааг дэмжих үүднээс 0-18 насны хүүхдэд сар бүр олгодог мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед энэ сарын хүүхдийн мөнгө хэзээ орох нь нийгэмд хүлээлт үүсгэсэн асуудлын нэг болоод байсан юм. Тэгвэл өнөөдөөс буюу энэ сарын 17-ээс эхлэн хүүхдийн мөнгийг шилжүүлж эхэлсэн. Одоогоор 1.2 сая хүүхдэд хүүхдийн мөнгийг шилжүүлж дууссан талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү