ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ХОЙШЛУУЛАХ ТУХАЙ АСУУЛТ ХАРИУЛТ


2020-11-21 13:25:07

1. Ипотекийн зээл хойшлуулахтай холбоотой шийдвэр МИК-ээс гарсан уу?

Коронавирус (Covid-19) цар тахалтай холбоотойгоор УИХ, Монгол Улсын Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК нь Монголбанк, Сангийн яамтай хамтран иргэдийг санхүүгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, онцгой үеийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ипотекийн хөнгөлөлттэйхүүтэй зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах чиглэлийг банкуудад хүргүүлсэн.

2. Ипотекийн зээл хойшлуулахад нотлох баримт шаардах уу, хүү хуримтлуулах уу?

Зээлдэгч таны хүсэлтийн дагуу банкууд орлого нотлох баримт шаардахгүйгээр зээлийн гэрээний эргэн төлөлтийг 6 хүртэл сараар хүү хуримтлуулахгүй, зээлдэгчийн сар бүр төлөх нийт төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулахгүйгээр хойшлуулж, тухайн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах нөхцөл бүрдсэн.

3. Ипотекийн зээл хойшлуулах хүсэлт хаана, хэзээ гаргах вэ? 

Зээлдэгч та 2020 оны 5 дугаар сарын 1-ээс өмнө зээлийн төлбөр хойшлуулах хүсэлтээ тухайн банкны хүсэлт хүлээн авч буй сувгаар илгээж баталгаажуулна уу.

4. Ипотекийн зээл хойшлуулах шийдвэрт төрийн албан хаагч /багш, эмч, цагдаа/ хамрагдах уу?

Энэхүү арга хэмжээнд Төрөөс санхүүжүүлж буй орон сууцны ипотекийн 8 болон 5 хувийн хүүтэй зээл авсан иргэд хамрагдана. 

5. Хэдэн сараар хойшлуулах вэ? 3 сараар болох уу? 11 сараас төлж эхэлнэ гэсэн үг үү?

Иргэн та орон сууцны ипотекийн зээлээ 6 сар хүртэлх хугацаагаар хойшлуулж болно. Эргэн төлөлтийн гэрээнд өөрчлөлт хэрхэн орсноор тодорхой болно.

6.  Банк нь хойшлуулсан сарын хүүг нэмж төлнө гэсэн. Ямар учиртай юм бэ? 

Таны хүсэлт гаргасны дагуу банкууд зээлийн гэрээний эргэн төлөлтийг 6 хүртэл сараар хүү хуримтлуулахгүй, зээлдэгчийн сар бүр төлөх нийт төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулахгүйгээр хойшлуулна.

7. Банк нь хүсэлт хүлээж авахгүй байна. Танай шийдвэр зөрөөд байна?

"МИК ОССК" ХХК-иас 4-р сарын 16-ны өдөр арилжааны банкуудад Зээлийн төлбөр хойшлуулах тухай албан бичиг хүргүүлсэн. Мөн хуулийн хүрээн дэх өөрчлөлт зохицуулалт хийгдэж байна. Та зээл авсан банкны цахим хуудсаар орж хүсэлтээ гаргана. Хэрэв хүсэлт Дараах асуултыг үзнэ үү.

8. Хүсэлт хаана, хэнд гаргах вэ?  

Та тухайн банкны цахим хуудсанд байрлах холбоосоор орж хүсэлтээ илгээнэ.

9. Танай байгууллага зээл хэзээнээс олгох вэ? /Халдварт өвчний улмаас санхүүжилтээ зогсоосон гэсэн үг үү?/ 

Орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн санхүүжилтийг Засгийн газар Монголбанкаар дамжуулан арилжааны банкуудад олгож санхүүжүүлэлт хийдэг. "МИК ОССК" ХХК нь банкнаас олгогдсон орон сууцны зээлийн хувийн хэргийн бүрдүүлэлттэй танилцан шалгуур нөхцөлүүдийг хангаж буй тохиолдолд зээлүүдийг багцлан худалдан авах үйл ажиллагаа явуулдаг. 

10. 5 хувийн зээл гэж байдаг юм уу? / Ямар хүмүүст олгогддог вэ? /

5%-ийн хүүтэй зээл нь 2016 онд олгогдож байсан. Монгол Улсын ЗГ-ын 2016 оны 3-р сарын 4-ний өдрийн тогтоолоор батлагдсан “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг үндэслэн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаал гарч, уг журамд заасан байршилд орон сууц худалдан авах тохиолдолд ипотекийн зээлийн жилийн хүүг 5 хувь байхаар тогтоосон. Үүнд: -Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, - Нийслэлийн алслагдсан 3 дүүрэг болох Багануур, Багахангай, Налайх дүүрэг, - 21 аймгийн нутаг дэвсгэр.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү