Мах, ногооны үнэ нэмэгджээ


2020-11-27 12:44:54

Махны дундаж үнэ                              

Хонины ястай мах кг нь дунджаар 8698 төгрөг, үхрийн ястай мах км нь дунджаар 11276 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 136 төгрөгөөр (1.2%) өссөн бол харин үхрийн цул махны үнэ 77 төгрөгөөр (0.6%) буурчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9500 төгрөг, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 13500 төгрөг байна. 

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 201 төгрөгөөр (2.4%), хонины цул махны үнэ 226  төгрөгөөр (2.5%) тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 7500 төгрөгөөр, харин “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ  

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ

  • Дээд зэрэг нь 1500-1800 төгрөг
  • 1-р зэргийнх 1300-1600 төгрөг
  • 2-р зэргийнх 970-1000 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1500-1600 төгрөг, 1-р зэргийн гурил 1300 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1199-1320 төгрөгийн үнэтэй байна. “Номин” супермаркет “Атар” талхыг хамгийн хямд буюу 1199 төгрөгөөр, харин “Сансар” супер-маркет хамгийн өндөр үнээр буюу 1320 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

Өмнөх долоо хоногтой харьцуулахад

  • Монгол лууван 2.0 хувиар буурч 1403 төгрөгөөр
  • Монгол байцай 8.3 хувиар өсч 1415 төгрөгөөр
  • Монгол хүрэн манжин 8.3 хувиар өсч 2207 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Харин бусад ногооны үнэ тогтвортой байна.

Эх сурвалж Нийслэлийн статистикийн хороо

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү