Махны үнэ буурч, хүнсний ногооны үнэ өсчээ


2020-12-03 09:21:12

Махны дундаж үнэ                              

Хонины ястай мах кг нь дунджаар 8555 төгрөг, үхрийн ястай мах кг нь дунджаар 11113 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 163 төгрөгөөр (1.4%), үхрийн цул махны үнэ 339 төгрөгөөр (2.6%) буурчээ. 

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9500 төгрөг, харин “E-март” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 13300 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 143 төгрөгөөр (1.6%), хонины цул махны үнэ 297  төгрөгөөр (3.3%) буурсан аж. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 7500 төгрөгөөр, харин “E-март” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 10600 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ  

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ

  • Дээд зэрэг нь 1500-1800 төгрөг
  • 1-р зэргийнх 1300-1600 төгрөг
  • 2-р зэргийнх 970-1000 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1500-1600 төгрөг, 1-р зэргийн гурил 1300 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1199-1320 төгрөгийн үнэтэй байна. “Номин” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1199 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1320 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

Өмнөх долоо хоногтой харьцуулахад

  • Монгол төмс 1.7 хувиар өсч 893 төгрөгөөр
  • Монгол лууван 0.9 хувиар өсч 1416 төгрөгөөр
  • Монгол байцай 2.8 хувиар өсч 1454 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Харин бусад ногооны үнэ тогтвортой байна.

Эх сурвалж: Нийслэлийн статистикийн хороо

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү