Нийгмийн даатгалын сангийн орлого 23.4 хувиар буурчээ


2021-01-15 09:39:40

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 10.4 их наяд төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 9.4 их наяд төгрөг байна. Нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь нийт орлогын 90.6 хувийг эзэлж байна.

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 14.0 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 4.5 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 2020 оны 12 дугаар сард 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 476.5 (68.6%) тэрбум төгрөг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 852.4 (74.3%) тэрбум төгрөг, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 828.0 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 375.9 (83.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Орон нутгийн төсөв

Орон нутгийн төсвийн орлого 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд төгрөг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээл 3.2 их наяд төгрөг болж, орон нутгийн тэнцвэржүүлсэн тэнцэл 40.5 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.

Орон нутгийн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг өмнөх оноос 20.7 (2.0 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Орон нутгийн төсвийн орлого 3.2 их наяд төгрөг болж, өмнөх оноос 267.2 (9.1%) тэрбум төгрөгөөр өсөхөд татварын орлого 61.8 (4.8%) тэрбум төгрөг буурсан хэдий ч татварын бус орлого 329.0 (19.8% ) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Даатгалын сан

Нийгмийн даатгалын сангийн орлого 2020 онд урьдчилсан гүйцэтгэлээр 1.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 582.4 (23.4%) тэрбум төгрөгөөр буурч, нийт зарлага 2.4 их наяд төгрөг болж, өмнөх оноос 387.1 (18.8%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү