А92 шатахуун 47 хоногийн нөөцтэй байна


2021-01-18 12:49:39

Шатахууны үнийн асуудлаар Ашигт малтмал газрын тосны газраас мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн мэдээллийг танилцуулав. Монгрол Улсын шатахууны үнэ гадаад зах зээлээс шууд хамааралтай. Сүүлийн үед коронавирусийн халдвартай холбоотойгоор газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр огцом унасан. Энэ жил өнгөрсөн жилийг бодвол цар талхын эсрэг олон улсад вакцин гарсан. АНУ-ын Ерөнхийлөгч энэ сарын 20-нд тангараг өргөх ёслолтой холбоотойгоор түүхий тосны үнэд өөрчлөлт орох магадлалыг судалж байна.   

2017 онд 1 баррель тос 54 ам.доллар байсан бол хамгийн оргил үедээ буюу 2018 оны 11 сард 81 ам.доллар болсон. Тухайн үед 1 литр А92 шатахууны үнэ 1990 төгрөг болтлоо өсч байсан. 

2020 оны 4 сард 19.8 ам.доллар болж байсан бол 2020 оны 6 сараас хойш тогтмол өсч 2021 оны 01 сард 55.9 ам.доллар болоод байна.

Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд 2020 оны 05 сараас эхлэн А92 шатахуун 1450 төгрөгөөр худалдаалагдаж байгаа билээ. Энэ дүн дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэд савлагаа үүссэн ч найман сарын турш тогтвортой байхыг Засгийн газраас мэдэгдэж байв.

Манай улсын газрын тосны импорт жилдээ 12-13 хувиар нэмэгддэг байна. 2019 онд 2 сая гаруй тонн бүтээгдэхүү импортлосон  бол 2020 онд 60.000 тонноор буурчээ.

Монгол Улсын газрын тосны нөөц өнөөдрийн байдлаар

  • А80 шатахуун 81 хоног
  • А92 шатахуун 47 хоног
  • Дизель түлш 26 хоног
  • Онгоцны түлш 16 хоногийн нөөцтэй байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нөөц хэвийн байгаа юм.

Ашигт малтмалын газрын тосны газраас А92 шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй байх чиглэлээр ажиллаж байгааг онцлов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү