НӨАТ-ын буцаан олголтын мөнгө ирэх 7 хоногоос иргэдийн дансанд орно


2021-01-19 09:52:23

Өнгөрсөн жилээс эхлэн НӨАТ-ын буцаан олголтын улирал бүр олгодог болсон. Энэ дагуу НӨАТ-ын 2020 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ.

Татварын ерөнхий газар иргэдийн мэдээллийг хянаж, баталгаажуулж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар нэг сая 18.314 иргэнд 43.7 тэрбум төгрөгийг буцаан олгохоор болсон гэнэ. 2020 оны III улиралд 993.469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг буцаан олгож байжээ.

НӨАТ-ын буцаан олголтын мөнгө ирэх  7 хоногоос иргэдийн дансанд орох гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү