Хүчит шонхор захад нийт 9.7 тонн мах нийлүүлэгдсэн байна


2021-02-24 09:40:32

Энэ сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын 6 дүүрэгт байрлах нийт 36 зах, худалдааны төв, хүнсний болон сүлжээ дэлгүүрт хяналт шалгалт хийлээ.

✅Хүчит шонхор захад өглөөний 7:50 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 9000-9500, хонины цул мах 9500-9700, үхрийн ястай мах 11000, үхрийн цул мах 12000-13500, ямааны мах 9000 төгрөгийн үнэтэй байна.

Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн ястай мах 11000 төгрөг болж 500 төгрөгөөр буурсан бол хонины цул махны дээд үнэ 9700 төгрөг болж 200 төгрөгөөр, үхрийн цул махны дээд үнэ 13500 төгрөг болж 1000 төгрөгөөр, ямааны цул мах 9000 төгрөг болж 200 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины мах 7300-7800 төгрөг болж 300-500 төгрөгөөр, үхрийн мах 8500-9500 төгрөг болж 500-1000 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

✅Махны нийлүүлэлтийн хувьд Улаанбаатар хот руу орон нутгаас мал эмнэлгийн хяналтын цэгээр нийт 81 тонн мах шалгагдаж нэвтэрсэн, Хүчит шонхор захад нийт 9.7 тонн мах нийлүүлэгдсэн байна. Махны нийлүүлэлт өмнөх өдрүүдээс нэмэгдсэн байна.

✅Хяналт шалгалтад хамрагдсан 8 зах, хүнсний дэлгүүрүүдэд өндөг дууссан байдалтай байгаа бөгөөд өндөгний нийлүүлэлт өмнөх өдрүүдээс нэмэгдэж, нийлүүлэлт, үнэ тогтвортой байна. Мөн бусад хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай, үнэ тогтвортой байна.

✅ Зах, худалдааны төвүүд хуваарийн дагуу нээгдэж, үйл ажиллагаа явуулж эхэлж байгаатай холбогдуулан зарим зах, худалдааны төв, дэлгүүрүүдэд мах худалдаалж эхлээгүй байна.

✅ “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 17:00 цагийн байдлаар нийт 39 иргэнээс гомдол, мэдээлэл ирүүлсэн байна. Үүнээс 115 утсанд 32, чатботод 6, ибаримт апликэйшнээр 1 гомдол тус тус ирсэн байна. Үүнээс 29 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 5 хэрэглэгчийн гомдлыг холбогдох газруудад шилжүүлсэн, 5 иргэний өргөдөл гомдол хянан шалгах шатанд байна

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү