Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгоно


2021-04-05 09:43:04

Коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд хүүхдийн мөнгийг өнөөдрөөс дансанд нь шилжүүлнэ. 

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Өмнөх Засгийн газраас гаргасан хөнгөлөлт чөлөөлөлтүүд үргэлжилнэ. Тодруулбал, түрээсийн татварыг буулгах ажил хэвээр үргэлжилнэ. Мөн цахилгаан, дулаан, хогны мөнгийг 100 хувь чөлөөлөх бөгөөд НДШ-ийн долоодугаар сарын 1-ний өдөр хүртэл хөнгөлнө. Түүнчлэн хүүхдийн мөнгө сар бүрийн 20-ны өдөр олгодог байсан. Тэгвэл энэ 14 хоногийн хугацаан дахь дэглэмийн хүрээнд хүүхдийн мөнгийг даваа гарагаас буюу өнөөдрөөс олгоно" хэмээн мэдэгдсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү