"Сод Монгол" компанийн удирдлагууд иргэдээ тохуурхав уу


2021-10-06 08:44:38

АИ-92 шатахууны нөөц багасаж, дахин хомсдол үүсэх тухай мэдээлэл цахим орчинд өчигдөр тархав. Улмаар шатахуун түгээх станцууд дахин урт дараалалд дарагдсан юм. Энэ нь "Сод Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалтай холбоотой байсан юм. Учир нь тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэврэнчин “АИ 92 автобензины ачилтыг хязгаарлах” тухай тушаал өчигдөр буюу энэ сарын 5-нд гарчээ.

Тэрхүү тушаалд 2021 оны 10 дугаар сарын 5-наас ОХУ-ын Роснефть компаниас ачигдах АИ 92 автобензиний ачилтууд хязгаарлагдан багасч, АИ 92-ийн нөөц хангалтгүй болж багасах болсон. Иймээс 150.000 литрийн хэмжээнд барьж түгээлт хийх талаар тусгасан байв.

Гэтэл удалгүй "Сод монгол групп" ХХК-иас дээрх “тушаал нь хуурамч” гэх тайлбар мэдэгдэл гаргав. Өнөөх мэдэгдэлд  “2021 оны 10-р сарын 5-ны өдрийн орой нийгмийн сүлжээгээр тус компанийг бензиний хязгаарлалт хийж эхэлж байгаа тухай худал мэдээлэл явж, үйлчлүүлэгч олныг төөрөгдүүлэн, ШТС-ууд дээр шаардлагагүй дараалал үүсгээд байна. Тус компанийн шатахууны нөөц хэвийн хэмжээнд хүрэлцээтэй байгаа...” гэжээ.

Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх захирлын албан тоот худал гэх утга бүхий мэдэгдлийг группийн цахим хуудсаар мэдэгдэв. Тамга тэмдэгтэй албан тоот гэдэг хэн дуртай нь хуурамчаар үйлддэг зүйл биш. Нөгөөтэйгүүр үүнээс улбаатай шатахуун түгээх станцууд урт дараалалд автаж, иргэд олон цагаар дугаарласан явдал гарсны дараахан ийнхүү мэдэгдсэн юм.

Үүний араас УУХҮЯ-аас "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 7 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд 5 хоногийн ердийн нөөцтэй, нийлүүлэлт хэвийн явагдаж байна" гэсэн мэдэгдэл мөн хийв. Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон шатахууны зохиомол хомсдол үүсгэсэн асуудлыг Тагнуулын ерөнхий газраар шалгуулна гэдгээ мэдэгдсэн юм. Түүний хэлж байгаагаар шатахуун импортлогчид болон иргэд зохиомол хомсдол үүсгэсэн байж болзошгүй асуудал бий аж.

Юутай ч "Сод Монгол" компанийн гүйцэтгэх захирлын албан бланк иргэдээр тохуурхсан нь энэ.

Arslan.mn

 

Arslan.mn  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү