Монгол Улсын гадаад өр 2.1 тэрбум ам.доллароор өсчээ


2022-01-20 14:30:40

Улсын нийт гадаад өр 2021 оны эхний 9 сард 33.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 2.1 (6.8%) тэрбум ам.доллар, өмнөх улирлаас 361.8 (1.1%) сая ам.доллароор өсчээ.

Нийт гадаад өрийн

  • 36.4 хувь буюу 12.1 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг
  • 26.4 хувь буюу 8.8 тэрбум ам.доллар нь бусад салбарынх
  • 25.4 хувь буюу 8.4 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх
  • 6.8 хувь буюу 2.3 тэрбум ам.доллар нь Төв банкных
  • 5.0 хувь буюу 1.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.

Улсын нийт гадаад өр өмнөх оны мөн үеэс өсөхөд

  • Шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 942.8 (8.4%) сая ам.доллар
  • Бусад салбарынх 766.9 (9.6%) сая ам.доллар
  • Засгийн газрынх 396.9 (4.9%) сая ам.доллар
  • Төв банкных 118.1 (5.5%) сая ам.доллараар өссөн нь нөлөөлжээ.

Харин Төвбанкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 97.4 (5.5%) сая ам.доллараар буурчээ.

Засгийн газрын нийт өр 2021 оны эхний 9 сард 27.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 883.7 (3.4%) тэрбум төгрөг, өмнөх улирлаас 55.9 (0.2%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Засгийн газрын нийт өр өмнөх оны мөн үеэс өсөхөд гадаад өр 1.5 (6.6%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Харин дотоод өр 271.5 (20.6%) тэрбум төгрөг, өрийн баталгаа 143.6 (13.7%) тэрбум төгрөг, барих-шилжүүлэх төрлийн концесс 228.7 (26.6%) тэрбум төгрөгөөр буурчээ.

Засгийн газрын нийт өр өмнөх улирлаас өсөхөд барих-шилжүүлэх төрлийн концесс 131.0 (17.2%) тэрбум төгрөг, Засгийн газрын өрийн баталгаа 48.7 (5.1%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч гадаад өр 235.6 (1.0%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Засгийн газрын нийт өрийн

  • 24.6 их наяд төгрөг буюу 90.5 хувь нь гадаад өр
  • 1.0 их наяд төгрөг буюу 3.9 хувь нь дотоод өр
  • 906.6 тэрбум төгрөг буюу 3.3 хувь нь Засгийн газрын өрийн баталгаа
  • 631.5 тэрбум төгрөг буюу 2.3 хувь нь барих-шилжүүлэх төрлийн концесс байна.

Засгийн газрын нийт өрөөс 2021 оны эхний 9 сард үндсэн төлбөрт 1.1 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 715.7 тэрбум төгрөг төлөгдсөн байна. Үндсэн төлбөрийн төлөлт энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 390.7 (57.8%) тэрбум төгрөг, хүүгийн төлбөр 136.9 (23.7%) тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү