Нагоя башёг 7 бөх тэргүүлж байна


2015-07-16 10:36:56

Японы мэргэжлийн сумогийн долдугаар сарын башё Нагоя хотноо үргэлжилж байна. Өчигдрийн байдлаар башёг дөрвөн даваатайгаар ёкозүна Хакүхо, Какүрюү, озэки Тэрүнофүжи тэргүүтэй долоон бөх тэргүүлж байна.

Өнөөдөр озэки Тэрүнофүжи сэкивакэ Точиоозантай барилдах бол их аварга хакухо М.Даваажаргал Аиояаматай барилдана. Өнөөдрийн сүүлийн барилдаанд ёкозүна Какүрюү М.Ананд Миёгирюүтэй барилдах хуваарьтай байна.

Даширамд дурдахад энэ сарын башёд Монгол Улсын заан Амгаагийн хүү Өнөболд буюу Сэйро дээд зиндаанд дэвшсэн юм. Тэрээр Монголоос төрсөн 23 дахь дээд зиндааны бөх болж байгаа бөгөөд одоогоор хоёр даваа, хоёр унаатайгаар башёг үргэлжлүүлж байна.

Мэргэжлийн сумогийн Нагоя башёгийн 4 дэх өдрийн барилдаануудын бичлэгийг сонирхоно уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү