Азийн аваргын “К” хэсгийн тоглолтыг Улаанбаатарт хийнэ


2015-07-16 13:17:15

2016 оны 16 хүртэлх насныхны Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх намар болно. МХБХ уйгагүй оролдсны хүчинд эрхийн төлөөх тэмцээний "К" хэсгийн тоглолтыг ирэх есдүгээр сарын 16-20-нд Улаанбаатарт зохион байгуулах эрхийг АХБХ-ноос авлаа.

Эрхийн төлөө нийт 45 улсын шигшээ баг 11 хэсэгт хуваагдан өрсөлдөх бөгөөд зүүн бүсийн "К" хэсэгт Япон, Хонгконг, Бруней, Монгол багтсан юм.

Хэсэг бүрийг тэргүүлсэн 11, дэд байр эзэлсэн үзүүлэлт сайтай дөрөв, нийт 15 улсын шигшээ баг ирэх жил Энэтхэгийг зорих эрх авах юм.

Серб дасгалжуулагч Войслав Бралушичаар удирдуулсан Монгол Улсын 15 хүртэлх насны шигшээ баг долдугаар сарын 8-наас бэлтгэлдээ гарсан бөгөөд Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх тэмцээний бэлтгэл болгож БНХАУ-д болох "Торгоны зам цом"-д оролцохоор өчигдөр урд хөршийг зорилоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү