Озэки Котошёогикү түрүүлж, Япончуудын 10 жилийн хүлээлтийг биелүүллээ /фото, бичлэг/


2016-01-25 09:38:56

Японы мэргэжлийн сумо бөхийн 2016 оны анхны тэмцээн болох Хацү башё Токио хотноо 15 өдөр амжилттай болж, Япончуудын хувьд сэтгэл тэнийсэн түүхэн өдөр өчигдөр тохиолоо.

 Энэ удаагийн Хацу башёд озэки Котошёогикү түрүүллээ. Токио хотноо болсон Хацү башёгийн сүүлийн өдөр Котошёогикү озэки Гоэйдотой барилдахаар оноолт таарч, түүнийг давснаар 14 даваа, нэг унаатай болж, эзэн хааны цомыг анх удаа хүртлээ.

940843 976145375773117 2499805885311443474 n

Озэки Котошёогикүгийн хувьд башёгийн 10, 11, 12 дахь өдөр ёкозүна Какүрюү, Хакүхо, Харүмафүжи нарыг дараалан давсан юм. Тэрбээр энэ цагийн гурван аваргыг давсны дараа 13 дахь өдрийн барилдаанд Тоёоношимад ялагдсан. Гэвч нэг унаатай болсон Котошёогикү сүүлийг өдрийг хүртэл тэргүүлэгчдийн байранд хэвээр байсан бөгөөд өнөөдөр Котошёогикү Гоэйдог давж, Японы ард түмний хүсэн хүэлээсэн аваргыг авлаа.

Башёгийн сүүлийн өдрийг хүртэл озэки Котошёогикү япончуудын ганц найдвар байсан. Энэ тэмцээний нэг онцлог бол нутгийн бөхчүүд хамгийн сүүлд Эзэн хааны цом хүртсэний 10 жилийн ой тохиож байгаа юм. Тиймээс озэки Котошёогикү сүүлийн өдрийг хүртэл түрүүлэх боломжоо алдсангүй даваагаа ахиулаар түрүүлж буй нь энэ.

Хамгийн сүүлд буюу 2006 оны нэгдүгээр сарын тэмцээнд Точиазума гурав дахь түрүүгээ авч байжээ.

 



12439016 976145279106460 8169927474886866282 n

12552902 976141549106833 856807657754292368 n

12573195 976145319106456 5441787442743239851 n
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

Cherlin 2016-04-19 07:30:41-д бичсэн холбогдсон IP хаяг: 188.143.232.27
Yeah, that's the tickte, sir or ma'am