Улаанбаатарын өвлийн наадам маргааш болно


2016-02-05 12:22:49

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулдаг “Улаанбаатарын Өвлийн наадам 2016” маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна.

Тус арга хэмжээний үеэр мөсний шагайн харваа, мөсөн сурын харваа,  мөсөн хананы авиралт, уран гулгалт, тэшүүрийн үзүүлбэр, мэргэжлийн снөүбоардын үзүүлбэр, шүхрийн үзүүлэх тоглолт зэрэг уламжлалт болон орчин үеийн өвлийн спорт, наадгайнууд зохион байгуулагдах бөгөөд хүрэлцэн ирсэн иргэд, жуулчид зөвхөн үзэж сонирхоод зогсохгүй өөрийн биеэр харваж, авирч, өвлийн дугуй унан, нохойтой чарга, бүргэд, морь тэмээ унан зургаа авахуулах боломжтой.

Гадаад дотоодын зочдод Монголынхоо ёс заншил, өв уламжлал, соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах давхар ач холбогдолтой тус арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг Найрсаг Улаанбаатарчууддаа уриалж байна гэж Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээллээ.

p1aanmvq06fme1e8k7vu4k917k5

p1aanmvq06mtr12dh7q41rcd7j27

p1aanmvq061e796ga1skgheq1dt03

p1aanmvq061klrcq3dj7pg81j261

p1aanmvq061ktvu1s12ej3n6tv34

p1aanmvq061uid4e71fje1lhudjb8

p1aanmvq068e28l11lqb1n3t1ogv2

p1aanmvq068h4qagc2d27ihnd6
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү