Өсвөрийн шатарчдын тэмцээн удахгүй болно


2016-02-18 12:31:14

Оюуны их спорт шатрыг спорт сонирхогч хүүхдүүдийн ур чадварыг дээшлүүлэх, тив дэлхийн тэмцээн уралдаанд оролцох нөхцөл бололцоог дэмжих зорилгоор өсвөрийн шатрын аварга шалгаруулах “Хавар 2016 Опен” уралдаан зарлалаа.

Тус тэмцээн нь 8, 9-10, 11 дээш гэсэн гурван насны ангиллаар энэ сарын 20, 21-ний өдрүүдэд МҮЭСТО-ны спорт зааланд зохион байгуулагдах бөгөөд тэмцээний бүртгэл хоёрдугаар сарын 17-19-ний өдрүүдэд “Уран нүүдэл” шатрын клубт явагдаж эхлээд байна. Эхний найман байрыг шалгаруулж, шагнаж урамшуулах юм байна. Өсвөрийн тамирчид та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Шагналын сан:
1-р байр алтан медаль, өргөмжлөл - 250 мянган төгрөг
2-р байр мөнгөн медаль, өргөмжлөл - 230 мянган төгрөг
3-р байр хүрэл медаль, өргөмжлөл – 200 мянган төгрөг
4-р байр тусгай, өргөмжлөл – 150 мянган төгрөг
5-р байр тусгай, өргөмжлөл – 120 мянган төгрөг
6-р байр тусгай, өргөмжлөл – 100 мянган төгрөг
7-р байр тусгай, өргөмжлөл – 80 мянган төгрөг
4-р байр тусгай, өргөмжлөл – 60 мянган төгрөг.

Б.Цэцэ

Buzznews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү