Олимпийн наадамд барилдах 336 бөхийн нэрс тодров


2016-05-09 09:35:22

Зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн II дахь шатны тэмцээн Турк улсын Стамбул хотын "BAGCILAR SPORTS COMPLEX" спорт цогцолборт гурав дахь өдөр үргэлжилж дууслаа.

Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн болж олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга 97 кг-ын жинд эхний тойрогт хийлж хоёрдугаар тойрогт косово улсын бөх Эдон Шалаг 12:6, гуравдугаар тойрогт тажикийн бөх Рустам Искандерыг 11:0 онооны харьцаагаар ялж олимпийн эрхийн төлөө энэтхэгийн бөх Муасум Хатрийг 8:6 онооны харьцаагаар ялж олимпийн эрх авлаа. Алтан медалийн төлөө румыний бөх А.Саритовтой өрсөлдөж 0:4 онооны харьцаагаар хожигдож мөнгөн медаль дээр буужээ.

Түүний бэлтгэл хангагчаар спортын мастер Ө.Батзул очиж тусласан байна.

Ийнхүү Зуны олимпийн “Рио-2016” наадмын сонгомол барилдаан, эрэгтэй болон эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнд оролцож 18 алт, 18 мөнгө, 36 хүрэл медалийн төлөө өрсөлдөх 336 бөхийн нэрс тодорхой боллоо. Үүн дээр Гурван талт зөвлөл буюу “Олимпийн эв нэгдэл” зөвлөлөөс Олимпийн наадмыг зохион явуулах Бразил улсад 4 эрх, цагаан хуудсаар 4 эрх мөн олгоно.

 

Эрэгтэй чөлөөт бөх

57 кг   1. Сулейман Атли, Suleyman ATLI /Турк, дэлхийн болон

                европийн залууучуудын аварга/

            2. Аббос Рахмонов, Abbos RAKHMONOV /Узбек/

65 кг   1. Борислав Стефанов Новачков, Borislav Stefanov Novachkov

   /Болгар, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

2. Хейслан Антонио Веранес Гарсиа, Haislan Antonio

   VERANES GARCIA /Канад, Пан-Америкийн спортын наадмын

   хүрэл, тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө,

   3 хүрэл медальт/

74 кг   1. Бекзод Абдурахманов, Bekzod ABDURAKHMONOV /Узбек,

                Азийн спортын наадмын болон тивийн аварга/

            2. Тамираз Фриев Наскидаев, Taimuraz Friev Naskidaev  /Испани/

86 кг   1. Шенфенг Би, Shengfeng BI /БНХАУ/

2. Гванюк Ким, Gwanuk KIM /БНСУ, Азийн спортын наадмын

   хүрэл медальт/

97 кг   1. Альберт Саритов, Albert SARITOV /Румын, ДАШТ-ний хүрэл

                медальт, армийн наадмын аварга/

            2. Доржхандын Хүдэрбулга /”Сүлд” спорт хороо, үндэсний

                шигшээ багийн тамирчин, Ази тивийн аврага шалгаруулах

                тэмцээний алт, хошой хүрэл  медальт/

125 кг 1. Александр Хоцяновский, Oleksandr KHOTSIANIVSKYI /Украин,

               европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

2. Ибрагим Саидов, Ibrahim Saidov /Беларусь/

Г.Уянга

Buzznews.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү