Ч.Цэвээнпүрэв: Бид ямар бөх барилдах гэж байгаа биш найраа байхгүй шууд халз тулна


2016-05-13 16:09:04

Мэргэжлийн тамирчдын “WOW-2016” халз тулаан энэ сарын 14-ний өдөр "АСА" циркт болох гэж байгаатай холбоотойгоор Монголын мэргэжлийн тулааны спортын холбооноос мэдээлэл хийлээ.

13180942 853019761494272 1348652952 n [640x480]

Халз тулаанд долоон клубын шилдэг 9 хос 18 тамирчин тулааны гурван төрөлд хүч үзэхээр болжээ.  

Тодруулбал, клубуудээс “Cardio MMA fitness”,” Ширэн бээлий”, “Монгол Файт”, “Боксын ко клуб”, “Бурхан халдун”, “Монгол FIGHT”,  “Зэйвс” зэрэг  клубуудын шилдгүүд оролцох бөгөөд  бүхий л тулаанчид дор бүрнээ бэлтгэл хангаснаа хэлж байна.

13181118 853019978160917 395405391 n [640x480]

Тэмцээний үеэр боксын төрөлд нэг тулаан  болох бол кикбоксын төрөлд дөрөв, холимог тулааны төрөлд гурав болох ажээ.  Гэхдээ хамгийн “Супер тулаан” нь Мэргэжлийн боксын WBC, WBF-ийн тулааны дэлхийн аварга МУГТ Ч.Цэвээнпүрэв болон Дархан-Уул аймгаас ирж оролцож байгаа залуу тамирчин А.Мөнхбаатар нарын дунд болох ажээ. Үүнээс гадна АНУ-д бэлтгэл хангалтаа хийж, тэндээ хэд хэдэн тэмцээнд оролцсон Б.Түвшинбилэг Ө.Баярмандахтай халз тулна. Мөн залуу тамирчдаас С.Сүхболд, Б.Даваажамцтай, н.Мөнхбаяр, н.Оюунболдтой тус тус халз тулна. Ийнхүү өнөө цагийн хамгийн шилдэг тулаанчид энэ үеэр цугларч, жин жиндээ Улсын аварга хэн бэ гэдгээ үзэх юм.

13187813 853019891494259 790424938 n [640x480]

Зохион байгуулагчдын зүгээс уг тулаанаас шалгарч үлдсэн шилдгийн шилдэг тамирчдыг тулааны ДАШТ-д сойх зорилготой буйгаа хэлж байна.

13219746 853020051494243 1485299940 n [640x480]

Ингээд Тив дэлхийн тэмцээнд Монголынхоо нэрийг олон удаа гаргасан МУГТ Ч.Цэвээнпүрэв “Энэ тэмцээний гол зорилго бол Монгол тулааны спорт өнөөдөр ямар түвшинд байгаа , залуу тулаанчдын чанар чансаа ямар байгааг харуулах, тэдэнд өсөж дэвших, өөрийгөө сорих боломжийг олгох” хэмээн  уг тэмцээнийг тодорхойлсон юм.

Харин өөрийнх нь хийх тулааны талаар сонирхоход “Дархан-Уул аймгаас ирж оролцож байгаа Монголын шилдэг тулаанчдын нэг А.Мөнхбаатар гэх залуу надад тулаан хийх санал тавьсан. Түүний саналыг би зөвшөөрсөн. Би 40 нас гарчихлаа, хөгширчихлөө гээд тулаан хийхгүй гэсэн үг биш. Тэгэхээр тулаан жинхэнэ халз тулаан байх болно. Мөн бид ямар бөх барилдах гэж байгаа биш ямар нэгэн найраа хийх зүйл байхгүй. Шударгаар тулаанаа хийнэ” гэлээ.

13219887 853019661494282 398602191 n [640x480]

“АСА” циркт болох “WOW-2016” халз тулаан тавдугаар сарын 14-ний 18.00 цагт эхэлнэ.

13183130 853019864827595 452453676 n [640x480]13187642 853019931494255 1282715609 n [640x480]

13219669 853019958160919 346975195 n [640x480]13227857 853019871494261 1778645819 n [640x480]

13219755 853020634827518 1781548214 n [640x480]

13219830 853019671494281 377549092 n [640x480]

13231124 853020224827559 227852331 n [640x480]

13233356 853020794827502 376325251 n [640x480]

13233484 853019884827593 674892290 n [640x480]

13235781 853019784827603 1973335699 n [640x480]

Г.Уянга

Buzznews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

Зочин 2016-05-14 13:28:07-д бичсэн холбогдсон IP хаяг: 202.21.111.82
ҮНДЭСНИЙ БӨХИЙН НАЙРАА ДОПИНГ ХАВТГАЙРСАН ҮНЭН Л ХЭЛСЭН БАЙНА ЯВДАГ ЖОРЛОНГУУДЫГ
Зочин 2016-05-14 11:16:41-д бичсэн холбогдсон IP хаяг: 124.158.109.215
nohoin ******** chini mongol bohoor jishee tatdag ene hen be ene
mgl 2016-05-14 10:16:41-д бичсэн холбогдсон IP хаяг: 103.57.94.153
goyo gal garsan tulaan bolno bhaa bugdeeree ochij demjij uzii amjilt zaluus aa
tseegii 2016-05-14 09:59:12-д бичсэн холбогдсон IP хаяг: 202.21.106.167
Tulaanch geh tserenpurev bohchuud geh mahan tolgoitnuudiig jinhene goe doosh ni hiilee.nairaanii huuhduud gedeg ni unen .manaid ali ch turliin sport hugjih boloogui ee bugd mahan tolgoinuud.ehleed tarhia sain hugjuultsgee bandi naraa
Зочин 2016-05-13 22:00:08-д бичсэн холбогдсон IP хаяг: 103.229.121.84
Hubiara orj bolhiin boluu
Temuulen 2016-05-13 21:27:23-д бичсэн холбогдсон IP хаяг: 202.179.24.197
Mongoliin Daichidda Amjilt hvsey!!!
Амжилт 2016-05-13 19:21:33-д бичсэн холбогдсон IP хаяг: 103.57.92.108
Спортынхон маань л Монголынхоо нэрийг гаргах юмдаа.
AMJILT 2016-05-13 18:03:47-д бичсэн холбогдсон IP хаяг: 43.242.243.173
AMJILT
AMJILT 2016-05-13 18:03:44-д бичсэн холбогдсон IP хаяг: 43.242.243.173
AMJILT