Монгол хүн Рио де Жанейрогийн олимпийг шүүнэ


2016-05-27 10:14:43

Монголын жүдо бөхийн шүүгч Машбатын Бөхбат Рио де Жанейро хотноо болох зуны олимпийн 2016 оны наадамд шүүгчээр оролцох эрхийг энэ сарын 25-нд Олон улсын жүдо бөхийн холбооноос хүлээн авсан баярт мэдээ бидэнд ирлээ.

Одоо шүүгч М.Бөхбат нь Мексикэд эхлэж байгаа олимпийн эрхийн оноо авах сүүлийн тэмцээнийг ОУЖБХ-ны нэрийн өмнөөс ажиллан шүүж яваа юм байна.

Тэрээр бусад 14 орны шүүгч нарын хамт РИО 2016 олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүн явуулна. Энэ арван дөрвөн шүүгч нар дотор Ази тивээс зөвхөн 3 орны шүүгч эрхээ авчээ. Жүдо бөхөөр алдартай БНСУ-ын шүүгч энэ тоонд багтаагүй нь шүүгчийн сонгон шалгаруулалт үнэхээр хатуу явагдаж, олон шалгаруурыг давсаныг илтгэж байна.

Ийнхүү Монгол улсаас анх удаагаа жүдо бөхийн төрлийн шүүгч олимпийн их наадмыг шүүх болж байгаад Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Үндэсний шигшээ багийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэж байна.

Монгол улсын гавьяат дасгалжуулагч, эмэгтэй жүдо бөхийг үндэслэгч Машбат багшийн хүү Бөхбат одоо жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна.


Монголын жүдо бөхийн тамирчдын сүүлийн үеийн амжилт, ололт ялангуяа олимп, дэлхийн аварга, олимп, дэлхийн медальтанууд олноор төрөн гарсан нь түүний ажилтай шууд холбоотой юм.

Тэрээр сүүлийн 3 жилд болсон бүх том тэмцээнийг Олон улсын жүдо бөхийн холбооны шугмаар шүүн явуулсан байна.
М.Бөхбат нь АНУ-д боловсрол эзэмшсэн, хэл устай,сайн шүүгч, сайн зохион байгуулагч хүн билээ.

Олимпийн тэмцээнд оролцож байгаа орнууд нь тухайн төрөлдөө өөрийн орны шүүгчтэй байх нь тамирчдынхаа амжилтыг хамгаалахад их чухал нөлөөтэй байдаг юм. Бид олон жил зүтгэсний хүчинд жүдо бөхийн төрөлдөө энэхүү амжилтыг гаргалаа.

Монголын тамирчид одоогоор нийтдээ 6 төрөлд 19 эрхээ албан ёсоор аваад байгаа бол ийнхүү шүүгч нарын дотроос хамгийн анхы эрхийг жүдо бөхийн төрөлд М.Бөхбат авсан байна. Монгол улсаас жүдо бөхийн төрөлд 13 тамирчин эрхийн болзолоо хангаад байна. Одоо Мексик улсад болж байгаа МАСТЕРС 2016 олимпийн эрхийн оноо олгох сүүлийн тэмцээн дуусч тамрчдын оноог нэмээд 6 сарын эхээр Олон улсын жүдо бөхийн холбооноос олимпод орох орнуудын жингээ зарлана. Одоогоор Монголын тамирчид 13 эрхийн болзолоо хангасан. Тиймээс Монголын тамирчид удахгүй 32 эрхтэй болно.

Дашрамд дуулгахад хөнгөн атлетикийн марафон гүйлтийн олимпийн эрхийн тэмцээн энэ 7 сарын эхээр дуусч Монголоос хэдэн тамирчин олимпод оролцуулахыг албан ёсоор шийдвэрлэнэ. Одоогоор хөнгөн атлетикийн энэ төрөлд Монголын 4 тамирчин олимпийн болзолоо биелүүлсэн юм.

Г.Уянга

Buzznews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү