Пауэрлифтингийн тамирчид медалийн иж бүрдэлтэй ирлээ


2016-06-13 10:46:18

Энэтхэгийн Уйдапур хотод пауэрлифтингийн насанд хүчний гурван төрөлтийн Азийн АШТ энэ сарын 7-12-нд болов. Тэмцээнд манай шигшээ багийн зургаан тамирчин өрсөлдөхөд нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл хүрэл медаль хүртсэн амжилттай эх орондоо ирлээ. 

Тухайлбал, 83 кг-д М-1 ангилалын +120 кг-д Д.Отгонбаяр алтан медаль хүртсэн бол М-1 ангилалын -120 кг-д  Ц.Үүрцайх, 83 кг-д Б.Гансүх, М.Батбаяр нар мөнгө, 59 кг-д М.Батмөнх хүрэл медаль хүртжээ. Монголын пауэрлифтингийн тамирчид ийнхүү тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медалийн иж бүрдэлтэй ирж байгаа бөгөөд энэ сарын 19-26-нд АНУ-ын Техас мужид хувцас хэрэглэлгүй төрлийн ДАШТ-д найман тамирчин хүч үзэх юм.  

Б.Цэцэ

Buzznews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү