Н.Төгсцогт мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа хийнэ


2018-12-24 12:22:42

Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт, мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа Доминиканы боксчин Клаудио Марреротой хийхээр болсон. Түүний тулааны товыг албан ёсоор зарлажээ. Тулааныг ирэх сарын 26-нд Нью-Йорк хотын Брүүклин дэх “Barclays” төвд зохион байгуулах болсон байна. Доминиканы боксчин Клаудио Маррерогийн хувьд өнгөрсөн жил Перугийн Карлос Самбраног ялан дэлхийн аварга болсон ч дараа нь Пуэрто-Рикагийн Хесус Рохасын эсрэг тулаан хийгээгүйгээс бүсээ алдсан байна. Мэргэжлийнхэн болон бооцоо тавигчдын олонх нь энэ тулааны ялагчаар Клаудио Маррерог нэрлэж байжээ. Клаудио Маррерогны хувьд дэлхийн аварга цолоо эргүүлж авахын тулд хоёр ч тамирчныг ялсан бөгөөд аваргын төлөө өрсөлдөх тулаанд Н.Төгсцогттой таарсан байна. Н.Төгсцогтын хувьд дэлхийд шинэ чансаагаар 14 дүгээрт бичигддэг тамирчин юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү