МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг олон улсын олимпийн хорооны Ёс зүйн комисст шалгуулахаар хүсэлт явуулжээ


2019-01-03 14:22:54

Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан, одоогийн Олон улсын олимпийн хорооны ёс зүйн комиссын дарга Бан Ги Мүүнд мөрдөн шалгуулах хүсэлт явуулжээ. Тус хүсэлтийг “Олимпизмийг аврах хөдөлгөөн” ТББ-аас гаргасан байна.

Уг албан ёсны хүсэлтэд “МҮОХ-ны дарга Д.Загдсүрэнг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Монгол дахь олимпизмын нэр хүндийг гутааж, уландаа гишгэж байна. Түүнийг огцрох ёстой хэмээн үзэж, ийнхүү захидал илгээлээ. Д.Загдсүрэнг огцрохыг удаа дараа шаардаж байгаа ч хараахан амжилт олоогүй байгаа” гэжээ.

МҮОХ-ны дарга Д.Загдсүрэн МҮОХ-г тасралтгүй 20 гаруй жил удирдаж байгаа ч хийж бүтээсэн дорвитой ажил байхгүй, харин ч авлигын хэрэгт нэлээн хэдэн удаа хутгалдсанг ч дурдсан байна.

Түүнчлэн “Хэдийгээр Д.Загдсүрэн нь өндөр насны тэтгэвэр тогтоолгон чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн боловч өмнөх олон жилийн булхай луйврыг нь сөхөхгүй байхаар хуйвалдан тохиролцсон хүмүүстээ албан тушаалаа өвлүүлэх ажлыг илэрхий зохион байгуулж байна. Иймд Д.Загдсүрэнг “гавьяаных” нь амралтад хүндтэй гаргах биш, Олимпийн хөдөлгөөнөөс хөөж явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн Монгол улсын гавьяат цолыг нь хураах асуудлаар Монгол улсын Ерөнхийлөгчид хандах болно” гэж  “Олимпизмийг аврах хөдөлгөөн” ТББ-ынхан хэлж байна.

Энэ тухай олон улсын спортын томоохон мэдээллийн сайт www.insidethegames.biz мэдээлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү