Монгол Бөхийн өргөөний хаалттай хаалганы аян үргэлжилсээр байна


2019-01-04 11:48:43

Хоёр он солигдох мөчид  Дархан аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар эвлэрлийн “гэрээ” байгуулж, өнгөрсөн хавраас хойш хаалттай хаалганы аян зарласан Монгол Бөхийн өргөөг нээж, бөхчүүдийг барилдуулахаар болсон. Тэд  “Бид бөхчүүдийн эв нэгдлийг хангаж, өнгөрсөн хавраас хойш битүүмжлэгдээд байгаа Монгол Бөхийн Өргөөний үйл ажиллагааг эхлүүлж, монгол бөхийн төлөө, монгол бөхчүүдийнхээ эрх ашгийн төлөө эвлэлдэн нэгдэж байна” хэмээн хамтарсан мэдэгдэл хийж байсан юм. Төд удалгүй тус байгууллагыг хүлээлгэж өгөх талаар Баянзүрх дүүргийн шүүхэд хүсэлт гаргасан байна. Бөх сонирхогчид энэ үед дархан аваргуудын үйлдэлд  талархаж, монгол бөхчүүдийн хөлс хүч шингэсэн өргөөгөө нээлгэх болсонд ихэд баярлаж байсан. Гэвч Л.Чинбат, Ү.Хүрэлбаатар тэргүүтэй хүмүүс мөн тус дүүргийн шүүхэд “Х.Баянмөнх аварга ганцаараа манай холбоог төлөөлөхгүй. Шүүхийн шийдвэр эцэслэн гартал ямар нэг шийдвэр гаргах боломжгүй” гэсэн утга бүхий бичгийг ирүүлжээ. Одоогоор шүүхээс ямар нэг  эцсийн шийдвэр, тогтоол гараагүй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү