Хацу башёд Монголын 20 гаруй бөх барилдана


2019-01-11 18:26:49

 

Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башё ням гарагт эхэлнэ. Токио хотод ирэх ням гаригт нээлтээ хийх Хацү башёд их аварга Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд, Кисэносато нарын аварга барилдана. Мөн аваргуудаас гадна озэки Такаясү, Гоэйдо, Гүржийн бөх Точиношин болон сэкивакэ Такакейшёо, Тамаваши Б.Мөнх-Оргил нарын өндөр цолтнууд бий. Дээд зиндаанд Ичиножёо А.Ичинноров, Чёошёома Г.Мөнхсайхан нар барилдана. Мөн жюүрёод Дайшёохо Р.Шижирбаяр, Азүмарюү С.Тодбилэг, Миторюү Б.Төрболд, Араваши Э.Дөлгөөн, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар нар барилдах бөгөөд нийт 20 гаруй монгол бөх барилдахаар болсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү