Б.Лхагвадоржийн хүзүүнд суулт үүссэн гэсэн эмчийн дүгнэлт гарчээ


2019-01-15 11:46:22

Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны дөрвийн даваанд Улсын аварга Н.Батсуурь, Аймгийн арслан Б.Лхагвадоржтой оноолт таарч барилдсан. Гэвч аварга оноолт таарсан бөхөө ар дагзаар нь хүчтэй унагаасан.

Н.Батсуурь: Аархсан, илүүрхсэн зүйл байхгүй

Тэрбээр "Барилдааны явц, давахад тийм зүйл болсон. Би санаатай тийм үйлдэл хийгээгүй. Дүү хүү унахдаа биеэ хэт сулласан юм билээ. Дараа нь зүгээр босоод тахимаа өгсөн. Барилдааны үйл явц, хөндлөнгөөс харах хоёр чинь тэс өөр зүйл. Аархсан, илүүрхсэн зүйл байхгүй. Зөөлөн унагасан" гэв.

Б.Лхагвадорж: 7-14 хоног эмчилгээ хийлгэнэ

Тэрбээр  "Миний бие зүгээр ээ. Барилдааны үеэр биеэ сулласнаас хүзүүгээрээ эвгүй унасан. Рентгэн зураг авахуулсан. Толгой доргисон. Хүзүү суулттай гэсэн эмчийн дүгнэлт гарсан. 7-14 хоног эмчилгээ хийлгэнэ" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү