Кисэносато аварга сумогийн дэвжээнээс буухаар болжээ


2019-01-16 13:17:13

Японы сум бөхийн шинэ оны эхний башё эхлээд дөрөв хонож байна. Өнгөрсөн гурав хоногийн барилдаанд гурван унаагаар эхлүүлсэн Японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга Кисэносато зодог тайлах шийдвэр гаргажээ. Энэ тухай түүний дэвжээний багш Тагоноура өнөөдөр өглөө албан ёсоор мэдэгдэл хийжээ. Кисэносато нь  өмнөх 10 башёны есийг нь дуусгаж чадалгүй дундаас нь орхисон юм. Харин энэ удаагийн башё түүний хувьд шийдвэрлэх башё байсан юм. Энэ удаагийн башёд 50 хувийн амжилтаа үзүүлж чадахгүй байх эсвэл өмнөх башёнуудын адил дуусгаж чадалгүй дундаас нь орхих юм бол шууд зодог тайлуулах талаар Сүмо бөхийн холбооноос сануулж байсан ч ийнхүү эхний гурван өдөр дараалан унасан Кисэносато өөрийн шийдвэрээ гаргажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү