Бөхийн өргөөг нээж, “Их Эе”-ийг хуралдуулахаар болжээ


2019-01-24 10:15:39

Монголын Үндэсний бөхийн өргөөнд хаалттай хаалганы аян зарлашдаад багагүй хугацаа өнгөрсөн. Шалтгаан нь холбооны удирдлагууд маргаантай байснаас үүдэлтэй. Харин талууд өчигдөр уулзаж, зөвшилцөлд хүрчээ. Уг холбоо дотроо хоёр холбоо болж, шүүхийн шатанд явж байгаа билээ. Холбоо маргаантай байгаа ч бөхчүүд уулзаж, “Ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, Бөхийн өргөөг хэвийн үйл ажиллагаанд оруулж, сар шинийн баярт зориулсан барилдааныг өргөөндөө зохион байгуулахаар болсон байна. Мөн МҮБХ-ны ээлжит "Их Эе" хурлыг ирэх хоёрдугаар сарын 16-д зохион байгуулахаар санамж бичигт тусгажээ. Уулзалтад МҮБХ-ны төлөөлөл болон дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, аварга Н.Батсуурь, арслан П.Бүрэнтөгс болон бусад цолтой бөхчүүд оролцсон байна. Мөн МҮБХ-ын тэргүүн гэх Л.Чинбат хуралд оролцжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү