МҮОХ-ны Бүх гишүүдийн хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо


2019-01-24 12:24:30

Монголын үндэсний олимпийн хорооны дарга Г.Загдсүрэн ажлаа өгөхөөр болсон ч МҮОХ-г Олон улсын олимпийн хорооны хартыг зөрчсөн талаар мэдээлэл гарч энэ нь олон улсад хүрээд байгаа. Уг нь маргааш тус холбооны Бүх гишүүдийн хурал болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Шалтгаан нь Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир шүүхэд гомдол гаргаснаар дээрх хурал хойшилсон байна.  Тэрбээр 2017 онд МҮОХ-ны хорооны ерөнхийлөгчийн сонгуулиар Д.Загдсүрэн олонхын санал авч дахин сонгогдохоор болсныг хуулийн дагуу шалгуулах хүсэлт гаргасан байна. Учир нь удаа дараа МҮОХ-ны ерөнхийлөгчид ял шийтгэгдсэн этгээд нэр дэвших эрхгүй гэдгийг мэдэгдэж байсан юм. Энэхүү маргаан Олон улсын олимпийн хороонд хүрч зарим шаардлагад хариу тайлбарыг хүргүүлээд байгаа аж. Уг сонгуулиар Д.Загдсүрэн олонхын санал авсан бол Э.Мөнх-Очир удаалж байсан билээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү