“Азийн хүүхдүүд” өвлийн спортын наадамд амжилттай оролцож байна


2019-02-11 11:45:21

ОХУ-ын Сахалин мужийн Южно-Сахалинcк хотноо 02 дугаар сарын 08-17-ны өдрүүдэд “Азийн хүүхдүүд” өвлийн спортын анхдугаар наадам спортын найман төрлөөр зохион байгуулагдаж буй билээ.

 

 "Сахалин – 2019" наадам албан ёсоор хөшгөө нээж, нээлтийн ёслолд Азийн олимпийн зөвлөлийн гишүүн орнууд болон Москва хот, Урал, Сибир, Саха, Алс Дорнод, Башкортостан, Татарстан, Сахалинск мужийн нийт 19 багийн 1000 гаруй тамирчид оролцов.

Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, "Афин-2004" олимпийн наадмын хүрэл медальт, "Азийн хүүхдүүд-2000" наадмын хүрэл медальт Х.Цагаанбаатар, "Сахалин-2019" наадмын тугийг хүндэтгэлтэйгээр залах ажиллагаанд оролцов.

Монгол улсаа төлөөлөн уулын цана, гүйлтийн цана, биатлон, тэшүүрийн төрөлд 13 тамирчин оролцож буй бөгөөд өнөөдөр гүйлтийн цанын тамирчид гараагаа эхлүүллээ.

 

Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн ойрын зайн төрөлд 65 тамирчин өрсөлдсөнөөс Б.Далхсүрэн, Б.Хонгор, Г.Өсөхбаяр, Б.Тайванбаатар нар 54-57 байруудад орсон бол эмэгтэйчүүдийн зайд 62 тамирчин өрсөлдөж, Ж.Бямбанордог 47, Ш.Ариунжаргал 52 дугаар байрт тус тус оров. Монголын гүйлтийн цанын тамирчдын гол төрөл болох холын зайн төрлүүд өнөөдөр зохион байгуулагдаж байна.

 "Сахалин – 2019" Азийн хүүхдийн өвлийн спортын анхдугаар наадмын 2 дахь өдөр өндөрлөж, Монголын баг тамирчид уулын цана, тэшүүр, биатлоны төрлүүдэд өрсөлдлөө.

 

Биатлоны төрлийн спринт уралдаан явагдаж, хөвгүүдийн 6км зайд нийт 34 тамирчин оролцсоноос Э.Энхсайхан 15.42 оноогоор 17 дугаар байр, охидын 4.5км зайд нийт 34 тамирчин өрсөлдөж Ч.Бямбасүрэн 20.51 оноогоор 32 дугаар байрыг тус тус эзэллээ.

Шорт-трекийн 500м уралдаанд нийт 37 тамирчин оролцож Б.Алтангэрэл 52.6сек, А.Бүрэнбаяр 52.3 сэкунтын амжилтаар 26, 27 дугаар байрт тус тус шалгарав.  

Уулын цанын Супер Жиант төрөлд нийт 36 тамирчин өрсөлдсөнөөс Г.Тэмүүл, Ч.Хүсэлтөгөлдөр нар техникийн алдааны улмаас хасагдсан байна.

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-нд гүйлтийн цана – Эрэгтэй 10км, Эмэгтэй 5км – 08:00 цагт /Улаанбаатар хотын цагаар/

 

Шорт-трек – Эрэгтэй 1000м – 12:00 цагт /Улаанбаатар хотын цагаар/ болж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү