“Их дуулга”-д Н.Түвшинбаяр, Д.Сумъяа нар зодоглоно


2019-02-20 09:24:22

Германы Дюсселдорф хотод “Олон улсын жүдо бөхийн холбоо”-ноос зохион байгуулах “Их дуулга” тэмцээн энэ сарын 22-24-ний өдөр болно. Энэ оны хоёр дахь “Их дуулга”-д 97 орны 683 жүдоч өрсөлдөхөөс Монгол Улсын эрэгтэй арав, эмэгтэй есөн тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Олимпийн алт, мөнгөн медальт Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Олимпийн хүрэл медальт Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа нар өрсөлдөхөөр болсон байна. Тодруулбал, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Ё.Басхүү, 73 кг-д гавьяат тамирчин Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, 81 кг-д Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Л.Отгонбаатар, О.Хангал, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, Н.Түвшинбаяр нар барилдахаар болжээ. Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, Л.Сосорбарам, 57 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Баасанжаргал, С.Лхагвадулам, -78 кг-д С.Сэржмядаг, +78 кг-д Э.Гандиймаа нар өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Германы Дюсселдорф хотод болох “Их дуулга” тэмцээнд олимп, ДАШТ-ий медальт олон шилдэг тамирчид зодоглоно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү