Хайраараа "зодолдож", хүндлэлээрээ "барилдаж", тэвчээрээрээ өрсөлддөг Тусгай олимп


2019-03-14 22:06:36

Тусгай олимпын зуны наадмын нээлт өнөөдөр буюу 14-ний орой 43000 хүний суудалтай “Zayed Sports City” цэнгэлдэх хүрээлэнд болно. Тусгай олимпын үеэр албан ёсны гурван хэвлэлийн хурал болно. Өчигдөр нээлтийг арга хэмжээг тохиолдуулж хэвлэлийн хурал зохион байгууллаа. Абу Дабигийн тусгай олимпын наадамд дэлхийн 190 гаруй орны тамирчид хүрэлцэн ирж, 24 спортын төрлөөр өрсөлдөх гэж байгаа билээ.

Уг хуралд АНЭУ-ын Тусламжийн сайд Хасса Бос, Орон нутгийн хөгжлийн сайд Эсса Батумайд, Олон улсын тусгай олимпын хорооны гүйцэтгэх захирал Мэри Дэвис зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Хэвлэлийн хурлын үеэр Олон улсын тусгай олимпын хорооны гүйцэтгэх захирал Мэри Дэвис “Тусгай олимп бол дан спорт биш юм аа. Энэ бол түүнээс том агуулгыг багтаасан дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн хөдөлгөөн. Энэ бол хайр, хүндлэл, нэгнээ гэсэн сэтгэл, тэвчээр, бие биенээ хүлээн зөвшөөрөх хүн төрөлхтний ариун дэвжээ юм. Дэлхийн бүх иргэнийг энэ дэвжээн дээр гарч ирээд хоорондоо хайраараа "зодолдож", хүндлэлээрээ "барилдаж", тэвчээрээрээ өрсөлдөхийг уриалж байна. Та нар чадах уу. Би чадна” хэмээн хэлсэн юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү