Монголын медалийн буухиаг Т.Балданхайням хүү үргэлжлүүллээ


2019-03-18 13:01:59

Тусгай олимпын зуны 15 дугаар наадам АНЭУ-ын Абу Даби хотноо болж байна. Тусгай олимпын наадмын гурав дахь өдөр жүдогийн -73 кг-ийн жинд өрсөлдсөн Т.Балданхайням маань маш хүнд барилдаануудыг хийж мөнгөн медаль хүртлээ.

Жүдогийн төрөлд оролцохоор таван тамирчин ирээд байгаа бөгөөд тэд бүгд сорилго тэмцээнээ сайн хийж жиндээ нэгдүгээр ангилалд багтсан. Тиймээс ур чадвараараа хамгийн сайн тамирчидтай өрсөлдөхөөр болсон юм. Тиймээс манай тамирчдын хувьд маш хүнд барилдаануудыг хийж байгаа.

-78 кг-ийн жингийн ангилалд барилдсан А.Нямцэцэгийн учраа бөхчүүд ч гэсэн амаргүй бөхчүүд таарсан тул тэрбээр шагналт тавдугаар байрт шалгарсан. Ийнхүү жүдочид тэмцээний хоёр дахь өдөр Монголын багийн анхны медалиуд болох хоёр хүрэл медаль хүртээд байсан бол гуравдахь өдөр амжилтаа ахиулж, анхны мөнгөн медалийг багтаа авч ирлээ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -66 кг-ийн жинд Э.Билгүүн хүч үзнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү