Чөлөөтийнхөн долоон алтан медаль хүртлээ


2019-03-25 15:20:34

Бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах U23 насанд хүрэгчдийн тэмцээн энэ сарын 21-24-ний өдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж, манай тамирчид өнгөтэй сайхан оролцлоо. Тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, Казахстан, Узбехистан, Кыргызстан, Сингапур, Тажихстан, Туркменистан, Тайвань, Йемень, Энэтхэг зэрэг 12 орны 200 гаруй тамирчин оролцсон юм. Манай улсаас бөхийн сонгомол, чөлөөт бөх /эрэгтэй, эмэгтэй/ гурван төрөлд 30 гаруй тамирчин хүчээ үзлээ. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 70, 79, 86, 97 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан болов. Манай улсаас эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Э.Тэмүүлэн, 53 кг-д Орхон аймгийн тамирчин Б.Халиунаа, Баянхонгор аймгийн тамирчин Ө.Пүрэвсүрэн нар алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэв. Ийнхүү манай чөлөөт бөхийн тамирчид нутгийнхаа дэвжээн дээр долоон алтан медаль хүртлээ. Түүнчлэн өчигдөр эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд тамирчин Г.Ганхуяг, 97 кг-д тамирчин Т.Мөнгөншагай, эмэгтэйчүүдийн 76 кг-д тамирчин Н.Загардулам нар хүрэл медалийн эзэн болсон юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү