Жүдо бөхийн 100.000 ам.долларын шагналын сантай тэмцээнд 16 тамирчин оролцоно


2019-03-29 12:27:02
Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо өнөөдрөөс 31-нийг хүртэл жүдо бөхийн “Гран при” тэмцээн болно. Уг тэмцээнд нийт 52 орны 372 тамирчин оролцох мэдүүлгээ өгчээ. Манай улсаас 16 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. 48 кг-д МУГТ М.Уранцэцэг, 48 кг Б.Ойдовчимэд, 52 кг Б.Хорлоодой, 57 кг Б.Алтанцэцэг, 63 кг Ц.Сүнжидмаа, -78 кг Б.Эрдэнэт-Од барилдах юм.  Харин эрэгтэйчүүдээс 60 кг МУГТ Г.Болдбаатар, 66 кг. Д.Алтансүх, 66 кг Г.Хэрлэн, 73 кг Г.Одбаяр, 73 кг Г.Чойжилсүрэн, 81 кг Б.Мөррэнцэн, 90 кг Г.Алтанбагана, -100 кг О.Хангал, +100 кг С.Бат-Орших нар тус тус хүч үзэхээр болжээ.
Тэмцээн дараах жингийн ангилалаар явагдана.
Эрэгтэй: 60, 66, 73, 81, 90, -100, +100
Эмэгтэйчүүд: 48, 52, 57, 63, 70, -78, +78
Тэмцээний шагналын сан нь $ 100,000 ам.доллар бөгөөд нэгдүгээр байр 3000 ам.доллар, хоёр нь  2000 ам.доллар, гуравдугаар байр нь (хоёр тамирчин) тус бүр 1000 ам.доллараар шагнуулах юм. 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү