Ахмад тамирчид Полшийн тэнгэрт төрийн далбаагаа дахин мандууллаа


2019-04-01 11:02:07

 

Польш улсад болсон хөнгөн атлетикийн мастерсын ДАШТ-ээс Монгол Улс шинэ аваргатай болсон билээ. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд 85 настай Ц.Раднаа түрүүлж, дэлхийн дээд амжилт шинэчилсэн. Тэгвэл тэрбээр тус тэмцээнээс дахин алтан медаль хүртжээ. Тэмцээний уртын харайлтын төрөлд түрүүлж, эх орныхоо төрийн дууллыг дахин эгшиглүүлсэн байна. Мөн ОУХМ Төмөрбатын Цэрэндолгор Torun 2019 мастерсын ДАШТ-д 80-85 насны ангилалд шидэлтийн таван төрлөөр оролцож нэг алт, дөрвөн мөнгөн медаль хүртэж, ес дэх удаагаа дэлхийн аварга болж Дэлхийн тавцанд төрийн далбаагаа мандуулан төрийн дууллаа эгшиглүүллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү