Багийн барилдаанд Азийн АШТ-д хүрэл медаль хүртлээ


2019-04-24 12:15:55

АНЭУ-ын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. Монголын шигшээ баг энэ жилийн Азийн АШТ-ээс гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар Японы шигшээ багийн дараа бичигдлээ. Ганцаарчилсан барилдааны дараа багийн тэмцээн болж, Японы шигшээ баг финалд Өмнөд Солонгосын багийг ялж, аварга болов. Манай баг эхлээд Хятадын багтай таарч, эхний дөрвөн барилдаанд ялсан юм. Хагас шигшээд Японы шигшээ багтай барилдаж, 2:4 харьцаатай ялагдсан. Гэхдээ хүрэл медалийн төлөө барилдаанд Узбекистаныг 4:1 ялснаар хүрэл медаль хүртлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү