Олон улсын тэмцээнээс хоёр алтан медаль хүртэв


2019-06-18 11:11:16

Төв аймгийн Заамар суманд энэ сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан боксын олон улсын тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны баг тамирчид 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж, 2 тамирчин шилдгээр тодорлоо.

 Тодруулбал 30кг-ийн жинд С.Хишигбаяр алт, Ө Энххүслэн хүрэл медаль,  63-кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг алт, Б.Мишээлт мөнгөн медалийг хүртсэн бол ОУХМ Л.Алтанцэцэг, тамирчин С.Хишигбаяр нар шилдэг тамирчин болсон юм.

Тус тэмцээнд жин тус бүрийн Монголдоо эхний 8-д бичигдэж байгаа шилдэг тамирчид болон ОХУ, БНХАУ-ын тамирчид оролцсноороо онцлог байлаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү