Д.Даяндэмидийн хонгор үрээ хурдалж түмэн олноо баясгалаа


2019-07-10 14:10:16

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хязаалангийн уралдаанаар эхэллээ. Хурдан хязаалангийн уралдаанд газар газрын 267 хүлэг шандас сорив.
 
Түрүү магнайд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Д.Даяндэмидийн хонгор үрээ хурдалж түмэн олноо баясгалаа.
 
Уяач Д.Даяндэмид “Хонгор үрээ маань сайхан түрүүллээ. Тод манлай уяач Д.Даваахүүгийн алдарт “Наран” хонгор азарганы төл. Өмнө нь том наадамд уралдаж байгаагүй. Өнөөдөр сайхан уралдаж төрийн наадамд түрүүллээ” гэлээ.
 
Аман хүзүүнд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат уяач Г.Болдбаатар хүрэн хязаалан хурдаллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү