Б.Мишээлт шилдэг тамирчнаар шалгарав


2019-12-25 12:45:12

 ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник-спортын хорооны тамирчин Б.Мишээлт Боксын холбооны 2019 оны “Шилдэг тамирчин”-аар шалгарлаа.

 

 Тус холбооноос олимпийн таван цагирагийг бэлгэдэн 2 эмэгтэй, 3 эрэгтэй шилдэг тамирчныг шилдгээр тодруулсан байна.

 Б.Мишээлт нь 2019 онд зохион байгуулагдсан “China Open-2019” олон улсын тэмцээн, “India-Open-2019” олон улсын А зэрэглэлийн тэмцээн, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс тус тус алтан медаль хүртэж, улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэг тамирчнаар шалгарсан амжилтыг үзүүлсэн юм гэж  ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник-спортын хорооноос мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү