ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧДАД ХЯЗГААРГҮЙ ЯРИХ ЭРХТЭЙ ДУГААР БЭЛЭГЛЭЛЭЭ


2020-02-12 09:34:40

Спортыг дэмжигч, үндэсний оператор Жи-Мобайл компаниас үндэсний шигшээ багийн 200 тамирчинд 2020 оныг дуустал ашиглах хязгааргүй яриа, дататай дугаар бэлэглэлээ. Дугаар гардуулах үйл ажиллагаанд БСШУСЯ-ны спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг, Үндэсний шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч Ч.Насантогтох, ЗГХА-БТСГ-ын Төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, Жи-Мобайл ХХК-ийн Ерөнхий захирал Г.Дашням болон тамирчдыг төлөөлж “Токио-2020” зуны олимпийн наадамд оролцох эрхийн болзол хангасан буудлага спортын тамирчид болох Э.Даваахүү, Ц.Анударь нар оролцлоо.

Жи-Мобайл ХХК-ийн Ерөнхий захирал Г.Дашням хэлэхдээ “Токио-2020” зуны олимпийн наадам дөхсөн энэ үед Монголын баг тамирчдаа, шигшээ багийн нийт тамирчдаа дэмжиж ажиллахад бэлэн байна” гэлээ.

Үндэсний оператор Жи-Мобайл ХХК-ийн тухайд Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо, Монголын хөлбөмбөгийн холбоо, Монголын туялзуур сэлэмний холбоо, Монголын жью жицүгийн холбоотой хамтран ажилладаг байна

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү