Хөл бөмбөгийн талбайн ажлын явц 90 хувьтай байна


2020-04-06 11:49:36

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгөрөгч амралтын өдөр хөл бөмбөгийн талбайн тохижилтын ажилтай танилцлаа.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд байрлах 1,8 га газрын эзэмших эрхийг 2019-05-09-ний өдөр Нийслэлийн Засаг дарга хүчингүй болгож байсан юм. Улмаар уг талбайд цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулах захирамж гаргасан.

Өдгөө тус хөл бөмбөгийн талбайн бүтээн байгуулалтын ажил 90 хувьтай байна. Уг талбайд 3450 ам метр талбайд 4.4 метр өргөнтэй, дөрвөн эгнээ 450 метр гүйлтийн зам, 5500 ам метр талбайд хөлбөмбөгийн талбай, 880 ам метр талбайд сагсанбөмбөг, гарбөмбөгийн талбай, 84 метр урттай 1.2 метр өргөнтэй уртын хариалтын зам, 1155 ам метр явган зам хийгдэж байгаа аж.

Энэхүү спорт цогцолбор баригдсанаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны төдийгүй дүүргийн иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх, амарч салхилах газар нэгээр нэмэгдэх боломж бүрдэх юм

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү