Т.БАХ Ерөнхийлөгчөөр 2025 он хүртэл ажиллана


2020-12-02 10:37:37

2021 оны гуравдугаар сард Грекийн Афин хотноо болох ОУОХ-ны 137 дугаар чуулганы үеэр Олон Улсын Олимпийн Хороо/ОУОХ/-ны Ерөнхийлөгчийн сонгуулийн товтой.ОУОХ-ны Ёс зүйн комиссын дарга, (H.E ) ноён Бан Ги-Мүн, Ёс зүй , хууль дүрэм сахиулах асуудал хариуцсан мэргэжилтэн Пакере Заппелли нар өчигдөр одоогийн Ерөнхийлөгч Томас Бах энэ сонгуульд өрсөлдөх цор ганц нэр дэвшигчээр тодорсон гэдгийг албан ёсоор зарлалаа. Ингэснээр тэрбээр үүрэгт ажлаа 2025 он хүртэл дахин болон сонгуулийнхаа сүүлчийн дөрвөн жил улиран гүйцэтгэнэ. ОУОХ-ны дүрмээр 2013 онд сонгогдсон өнөөгийн Ерөнхийлөгчид 8 жилийн эрх мэдэл олгосон билээ.

Томас Бах нь Монреаль-1976 олимпийн туялзуур сэлэмний багийн аварга цолтон бөгөөд 1991 оноос ОУОХ-ны гишүүн , 2013 оноос ОУОХ-ны Ерөнхийлөгчийн албыг хашиж байна .

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү