Хакүхо М.Даваажаргал зодог тайлахаар болжээ


2021-09-27 07:56:33

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал өвдөгний бэртлээсээ болж зодог тайлахаар болжээ. Түүний баруун өвдөгний бэртэл гүйцэд эдгэхгүй байгаа аж.

Их аваргын хувьд энэ жил Нагоя башёд л бүрэн барилдаж, 15 даваатай нэг ч унаагүй түрүүлж, 45 дахь түрүүгээ хүртэн өөрийн тогтоосон дээд амжилтаа шинэчилсэн. Хакүхо 2019 онд Монгол Улын иргэншлээсээ татгалзаж, Японы иргэн болж байлаа.

Хакүхо 2007 онд ёкозүна цол хүртэж, дээд макүүчи зиндаанд нийт 45 түрүү хүртэж, 1187 даваа авч 14 жилийн турш Японы мэргэжлийн сүмог эзэгнэсэн Монголын их аваргын үргэлжлэл юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү