Балетын улсын гуравдугаар уралдаан болно


2019-06-07 15:23:22

Монголын үндэсний балетын улсын гуравдугаар уралдаан энэ сарын 8-9-нд Монголын хүүхдийн ордонд болох гэнэ.

Энэ талаар Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг, “Балетийн урлагаар хичээллэх хүүхэд багачуудын тоо нэмэгдсээр байна. Анхны уралдаанд 100-гаад хүүхэд оролцож байсан бол энэ удаагийн уралдаанд 190 хүүхэд оролцох гэж байгаагаас харж болно. 

Монголын балетын хөгжил сан 2010 онд байгуулагдсанаас хойш 2014 онд анх “Цөмөөхэй” балетыг хийж, 180 хүүхэд тайзан дээр бүжиглэж байсан бол 5 дахь жилдээ 1000 гаруй хүүхдийг тайзнаа гаргалаа” гэв.

Тэмцээнд Монголд үйл ажиллагаа явуулж буй балетын сургуулиуд сурагчдаа сойж байгаа бөгөөд Монголын үндэсний балетын сургууль таван насны ангилалд 80 гаруй хүүхэд оролцуулахаар бэлтгэж байна гэж тус сургуулийн багш Лхагватуяа сонирхуулав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү