Хэлмэгдэгсдийн музейн суурин дээр 22 давхар барилга барина


2019-10-09 11:54:26

Хэлмэгдэгсдийн музейн газарт 22 давхар, музей, оффисын зориулалттай барилга барихаар болсныг олон нийтэд мэдээллээ. Хэдийгээр хуучны хэв маягийг агуулж байгаа олон газар бий ч хэзээ мөдгүй нурах эрсдэл тулгараад байгаа билээ. Өөрөөр хэлбэл, ашиглалтын шаарлага хангахгүй, нийтийн зориулалттай байрыг буулган, шинэчлэн барих ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Үүний нэг нь П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилга. Тодруулбал, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн барилга юм. Тус музейн захирал С.Бэхбат "Богд хааныг нас барсны дараа манай өвөө П.Гэндэнг бага хурлын даргаар сонгосон байдаг. Түүнд барьж өгсөн уг байшинд манай өвөө, эмээ, ээж амьдарч байсан. Өвөөг маань 1937 оны арваннэгдүгээр сард Москвад хэлмэгдүүлэн цаазалсан байдаг. Эмээ, ээж хоёр өвөөг цаазлуулсны дараа бичиг баримтгүй үлдсэн тул ЗХУ-д сурч байсан оюутнуудын тусламжтайгаар гурван сар орчим явж байж эх орондоо ирсэн. Ингээд ирэхэд нь байшинг хураасан байсан.

1992 онд эмээ, ээж бид гурав Орос руу явж, КГБ-н архивт орж, өвөөг хэлмэгдүүлсэн материалтай танилцсан. Биднийг буцаад ирэх үед П.Жасрай гуай байшинг бидэнд өгсөн юм. Ээж маань тухайн үед байшинг музей болгох санаачилга гаргаж, 1996 онд музей үүдээ нээсэн. 1930-аад онд баригдсан модон байшин учраас 1980-аад онд буулгах шийдвэр гарч байсан юм билээ. Одоо ингээд 90 жил болчихож байна. Энэ хугацаанд дотоод зохион байгуулалтыг хэд хэдэн удаа өөрчилсөн. Одоо бол үнэхээр ашиглах боломжгүйгээр муудсан учраас шинээр барих санал гаргасан" хэмээлээ.

Мэдээж түүхийн дурсгалт газрыг нураачих нь буруу, зөв гэх санал шүүмжлэл цахим орчинд хэдийнэ өрнөөд эхэлсэн. Энэ талаар тэрбээр " Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Буулгасан гэж хэлнэ. Би энэ шийдвэрийг бие дааж гаргаагүй. Манай гэр бүлийнхэн, аав, ээжтэйгээ аль болох урт настай юм үлдээчих юмсан гэж ярьдаг байсан. Мөн мэргэжлийн, мэдлэг боловсролтой хүмүүстэй нэлээд зөвлөлдөж энэ шийдвэрийг гаргасан. Энэ хугацаанд хэрхэн сэргээн засварлаж болох талаар олон хувилбарыг судалж байлаа. Ингээд байшин дотор барих шийдэлд хүрсэн" хэмээн тайлбарлалаа.

Музейн суурин дээр 22 давхар бүхий барилга сүндэрлэх аж. Дотор нь музей байрлахаас гадна оффисын зориулалтаар ашиглахаар төлөвлөжээ. Мөн тухай барилгын газар Гэндэн сангийн эзэмшилд байдаг аж.

Мөн музейн барилгаас гадна  Улаанбаатар хотод 3,895 орчим орон сууцны барилга бий. Тэдгээрээс насжилт өндөртэй 629 орон сууц ашиглалтын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгахад 234 нь ашиглалтын шаардлага хангахгүй, хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт гарчээ. Иймээс тухайн орон сууцны оршин суугчдаас тус барилгыг буулгахыг дэмжвэл  шинээр төсөл хэрэгжүүлэх боломж бий аж. Энэ талаар нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр "

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү