“Бэхэн зүрх” уран сайхны кино “Оны шилдэг кино” шагнал хүртлээ


2022-11-30 10:57:30

 

Монголын маркетинг менежментийн хүрээлэн, Монголын сайтын холбоо хамтран “Next Generation 2022” наадмыг энэ сарын 26-нд зохион байгуулж, шагнал гардууллаа.

Уг наадмаар MGL art media группийн бүтээл “Бэхэн зүрх” монголын уран сайхны кино “Оны шилдэг кино” шагнал хүртлээ. “Бэхэн зүрх” уран сайхны киноны нээлт 2022 оны 11-р сарын 18-нд тохиосон. Киноны ерөнхий продюсероор С.Бат-Ирээдүй, ерөнхий зураглаачаар “Black zebra” студийн үүсгэн байгуулагч Б.Базаррагчаа, ерөнхий зураачаар П.Бэрхээдэй, хөгжмийн зохиолчоор Г.Онон нарын чадварлаг бүтээлчид хамтарч ажилласан юм. Ерөнхий найруулагчаар жүжигчин, найруулагч А.Баттүшиг ажиллажээ.

Энэхүү уран бүтээл нь А.Баттүшигийн анхны ерөнхий найруулагчаар ажилласан бүтээл юм. Бэхэн зүрх УСК-ны дүрүүдэд О.Оюун, Э.Чинзориг, О.Дуламсүрэн, Б.Уянга тэргүүтэй туршлагатай уран бүтээлчид, О.Самданпүрэв, Ц.Цэлмэг, Б.Энхсайхан, Д.Өсгүүнбилэг, Ц.Сувд нарын залуу жүжигчид, түүнчлэн “HI-FI” рекордсын захирал, “Playtime” олон улсын хөгжмийн наадмыг санаачлан зохион байгуулагч Ц.Нацагдорж тогложээ. “Бэхэн зүрх” кино нь уран бүтээлч хүний амьдрал, хайр дурлалын үнэ цэн, нэр алдар, төлөөсийн талаар өгүүлсэн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү