Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгож эхэллээ


2020-10-16 12:20:21

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Энэ өдрийн хуралдаанаар мөн ипотекийн зээлийг зургаан хувьд шилжүүлсэн талаарх мэдээллийг салбарын сайд тодотгов. Тэгэхдээ зургаан хувийн хүүтэй зээлийг шинээр зээл авч буй иргэд авах боломжтой юм. Өмнө нь найман хувийн хүүтэй зээл авсан иргэдийн зээл зургаан хувь руу шилжихгүй юм байна.

Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Өнгөрсөн наймдугаар сарын 28-нд УИХ-аар баталсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгохоор тусгасан. Ингээд сар гаруйн хугацаанд Засгийн газар, Монголбанк, арилжааны банкууд хамтран ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгох асуудлыг шийдвэрлэсэн. Өнөөдрөөс эхлээд арилжааны банкууд зургаан хувийн ипотекийн зээлийг өгч эхэлж байгаа. Өрхийн дундаж орлого нь 1.5 сая төгрөгт хүрч байж ипотекийн найман хувийн зээлд хамрагдаж байгаа. Харин одоо зээлийн хүүг зургаан хувь болгосноор өрхийн орлого нэг сая гаруй төгрөг байхад зээлд хамрагдах боломжтой. Монголбанк 50 тэрбум, арилжааны банкууд 40 тэрбум төгрөг гарган ипотекийн зээлийг зургаан хувийн хүүтэй олгож эхэлж байна” хэмээн тодруулав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү