Т.Доржханд: Бид ямар ч нам, эвсэлтэй хамтрахгүй


2020-10-19 13:53:06

УИХ-ын гишүүн Т.Доржханд Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “ХҮН  энэ удаагийн орон нутгийн сонгуульд нийслэл болон Дархан, Эрдэнэтэд илүүтэй төвлөрч ажилласан.  Төр засгийн шийдвэр гаргах бүх шатанд бид төлөөлөлтэй боллоо. Биднийг дэмжсэн бүх хүнд баярлалаа. Манай нам аль ч шатанд бусад намтай хамтарч, эвсч ажиллахгүй. Эсрэгээрээ зөв зүйлийг нь дэмжээд, ажил хэрэгч байдлаар хандаж, холбогдох шаардлагаа тавьж ажиллана. Бид хүндээ ээлтэй нийслэл, дүүрэгтэй болгох чиглэлд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж шударга сөрөг хүчин байж ажиллах болно” гэдгээ мэдэгдэв.

Мөн УИХ-ын сонгуульд ач холбогдол өгдөг атлаа Орон нутгийн сонгуульд төдийлөн анхаардаггүй, хууль эрхзүйн орчныг нь ч мөн иймэрхүү байдлаар зохицуулж ирсэнийг шүүмжлэв. Тухайлбал, Орон нутгийн сонгууль 50-иас дээш хувийн ирцтэй, түүнээс дээш гарахгүй бол дахин сонгууль явуулдаг байсан заалтыг хуулиас авч хаясаныг тэрбээр буруушааж, дахин тусгах шаардлагатай гэдгээ хэлсэн.

Мөн Нийслэлийн ИТХ-д 3 төлөөлөгч сонгогдсон ч 30-лаа юм шиг сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж ажиллах болно гэдгээ онцлов.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү