Музейн тухай хуулийг хэлэлцэхээр боллоо


2020-10-29 14:53:32

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн талаарх санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 78 хувь нь дэмжлээ. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв. 

Хуралдааны үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулж, “Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Уг тогтоолын төсөлд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрөөр ахлуулав. Улмаар гишүүдэд нь

  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат
  • Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ
  • Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал
  • Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан
  • Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан
  • Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн
  • Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт
  • Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар
  • УИХ дахь АН-ын төлөөлөл Б.Бейсен
  • Та бидний эвслийн төлөөлөл С.Ганбаатар
  • Зөв хүн электорат эвслийн төлөөлөл Т.Доржханд
  • Бие даагч гишүүн Н.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулахаар тусгажээ.

Тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 75.9 хувь нь дэмжсэн. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү